Дэлхийг дугуйгаар тойрсон “ТаванХуруу” баг нь анх 1991 оны намар 11 сард бүрэлдэж эхэлсэн юм. Энэ үед аялалыг анх санаачлагч багийн ахлагч Г.Жаргалсайхан, Г.Дэлгэрсайхан, Ш.Ёндондаш, А.Ганболд нарын дөрвөн гишүүд байсан. Улмаар Б.Лхагвасүрэн 1992 оны 1 сард багийн гишүүнээр нэмэгдэж орсон юм. Тэгснээр багийн гишүүдийн тоо гарын таван хуруу мэт тэгширч багтаа “Таван Хуруу” нэрийг санал нэгтэй баталж байсан түүхтэй.