Дарханы “Дугуйн баяр”-ыг анх 1981 онд Дарханы дугуйн спортын хөгжлийг тодорхойлсон ахмад дасгалжуулагч, Спортын мастер П.Молом гуай “Улаан загалмай” нийгэмлэгийн нэрэмжит болгон Дарханчуудын дунд уулын дугуйгаар зохиож эхэлжээ. 2014 оноос МДХ-ны санаачилгаар Засмал замын дугуйн төрлийг нэмэн оруулж 2 өдөр болон зохиогдох болов. Энэ удаад Критериумын тэмцээн буюу тойргийн олон бариат уралдааныг нэмэж зохиосон нь онцлог болж Дарханчуудад дугуйн спортыг улам их сурталчилан таниуллаа.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, БТСГ, Дарханы Дугуйн Холбооны Тэргүүн З.Бадрал, Ерөнхий ивээн тэтгэгч “Бурхант Эко асфальт” ХХК-ий захирал Д.Батжаргал нартаа маш их баярлалаа!