Skip to content Skip to sidebar Skip to footer

Өсвөрийн шигшээ багийн тамирчид Уулын дугуйн Азийн аваргыг зорилоо

2024 оны Уулын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 5 сарын 08-12-нд Малайз улсад зохиогдох юм. Дугуйн Холбоо 2024 оныг Өсвөрийн залгамж халааг дэмжих он болгосны хүрээнд шилдэг 2 залуу тамирчинаа оролцуулан эхнээс нь Уулын дугуйн төрлийг зөв суурьтайгаар эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ удаагийн Уулын…

“Бурхант эко асфальт” ХХК-ий нэрэмжит Дарханы “Дугуйн баяр”-ын нэрэмжит Критериум тэмцээн өрсөлдөөнтэй боллоо

Дарханы “Дугуйн баяр”-ыг анх 1981 онд Дарханы дугуйн спортын хөгжлийг тодорхойлсон ахмад дасгалжуулагч, Спортын мастер П.Молом гуай “Улаан загалмай” нийгэмлэгийн нэрэмжит болгон Дарханчуудын дунд уулын дугуйгаар зохиож эхэлжээ. 2014 оноос МДХ-ны санаачилгаар Засмал замын дугуйн төрлийг нэмэн оруулж 2 өдөр болон зохиогдох болов. Энэ…

“Бурхант эко асфальт” ХХК-ний нэрэмжит “Дарханы дугуйн баяр” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Жил бүр өргөжин буй "Дархан Дугуйн баяр"-ын арга хэмжээ 2024 оны 5-р сарын 4-5-ны өдрүүдэд Дархан хотод амжилттай зохион байгуулагдлаа. Эхний өдөр бөөн гараатай, Засмал замын дугуйн тэмцээн болсон бөгөөд Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Сэлэнгэ аймаг, Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Төв зэрэг…

ОУХМ Б.Тэгшбаяр “Tour of thailand” тэмцээнээ амжилттай дуусгалаа

Үндэсний Шигшээ багийн болон Тайландын “Roojai insurance” багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр UCI 2.1 ангиллын Тайландын олон өдрийн тэмцээний нийлбэр дүнгээр 8-р байранд орж Холбоондоо 30 оноо авчирлаа. Өөрийн багийн тамирчин нь тэмцээнийг хошуучилж эхэлсэн тул багтаа үйлчилэн мөн багаараа Аварга боллоо. Тэгшээдээ дараагийн тэмцээн…

Үндэсний шигшээ баг туркийн тэмцээнд европын багуудтай энэ чацуу өрсөлдлөө

ОУХМ С.Жамбалжамц тэргүүтэй Шигшээ багийн тамирчид 4 сарын 07-11-нд Туркийн “Tour of Mersin” уралдаанд Европын голдуу 25 багийн 163 дугуйчинтай ширүүн өрсөлдөж багаараа топ 9-рт, хувь нийлбэр дүнгээр ОУХМ С.Жамбалжамц 14-т, ОУХМ Б.Идэрболд 23-р байр эзлэж топ 25-т багтлаа. Тэмцээний 3 дахь өдрийн уралдаан дан…

“Хурд Эрдэнэт” клубийн нэрэмжит Орхон аймгийн уулын дугуйн АШТ амжилттай болж өнгөрлөө

Орхон аймгийн 2024 оны Уулын дугуйн АШТ уламжлал ёсоор "Хурд-Эрдэнэт" клубийн нэрэмжит болж Эрдэнэт хотын Соёл амралтын хүрээлэнд зохиогдлоо. Тэмцээнд 21 байгууллагын 114 тамирчин 15 насны ангиллаар өрсөлдлөө. Орхон аймгийн АШТ жил бүр өргөжин тэлж, улам олон тамирчид оролцон, зохион байгуулалт мөн улам сайжирч,…

Авто тээврийн үндэсний төвийн нэрэмжит “Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн” зохион байгуулагдлаа

2024 оны Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн 2 дахь жилдээ АТҮТ-ийн нэрэмжит болон зохиогдож уламжлал боллоо. Энэ жилийн нээлтийн тэмцээн 21 насны ангиллаар зохиогдож 25 байгууллагын 135 тамирчин оролцон өрсөлдөж жил бүр оролцогчдын тоо нэмэгдэж буйд туйлын баяртай байна. Тэмцээнийг үзэл суртлын өндөр хэмжээнд зохион…

Төв аймгийн засмал замын дугуйн Өсвөрийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа

Төв аймгийн Бүрэн сум байгуулагдсаны 100 жилийн ойн нэрэмжит тэмцээн 2024 оны 4-р сарын 18-ны Пүрэв гарагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд 9 байгууллагын 42 тамирчин Өсвөрийн насны 6 ангиллаар уралдав. Багийн дүгнээр 1-рт Төв аймаг, 2-рт Өмнөговийн "MG road" клуб, 3-рт Спорт…

Үндэсний шигшээ багийн тамирчид UVEX брендийн каск, нүдний шилтэй уралдахаар боллоо

Өнөөдөр Германы 98 жилийн түүхтэй алдарт бренд UVEX буюу О.Барсболд захиралтай “Мега сэлбэг” ХХК-ний хамт олон ҮШБ-ийн 8 тамирчинд амжилт хүсэн Каск болон нүдний шил гардууллаа. UVEX брендийн каск нь найдвартай хамгаалдаг гэдгээрээ мөн толгойд маш эвтэйхэн, хөнгөн, хэлбэр хийцээрээ маш загварлаг, Германы шигшээ багийн…

“Мон Алтон” ХХК-ний нэрэмжит уулын дугуйн АШТ амжилттай зохион байгуулагдлаа

МДХ-той олон жилийн турш хамтран ажиллаж буй Солонгосын "Алтон" дугуйн дэлгүүрийн нэрэмжит тэмцээн 2024 оны 4-р сарын 13-ны Бямба гарагт Чингэлтэйн "Хайрхан хөгжлийн төв"-д амжилттай зохиогдож 22 байгууллагын 120 гаруй тамирчид уулын дугуйн cross country төрлөөр ширүүн өрсөлдлөө. Хамгийн гол нь маш хүнд замаас…