Монголын дугуйн холбоо, “Номадик” клуб хамтран Хүйдолоонхудагт “Морь хурдан уу, дугуй хурдан уу” уралдааныг 5 дугаар сарын 18-ны өдөр 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд Улаанбаатар хот, Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Өмнөговь, Дорноговь, Ховд, Баянхонгор аймгуулаас 30 байгууллагын 236 дугуйчин 20 насны ангилалд өрсөлдлөө.