Монголын дугуйн холбоо, “Номадик” клуб хамтран Хүйдолоонхудагт “Морь хурдан уу, дугуй хурдан уу” уралдааныг 5 дугаар сарын 18-ны өдөр 8 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн уралдаан маань улам сайхан, өргөн дэлгэр, улам илүү зохион байгуулалттай боллоо.
Тэмцээнд Улаанбаатар хот, Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Өмнөговь, Дорноговь, Ховд, Баянхонгор аймгуулаас 300 гаруй тамирчид бүртгүүлсэн боловч олон дугуйчид хоцорч, 30 байгууллагын 236 дугуйчин 20 насны ангилалд өрсөлдлөө. Хэдийгээр өнгөрсөн жилийн амжилт болон оролцоог эвдэж чадаагүй ч үзэгч хөгжөөн дэмжигчдийн тоо олширсонд туйлын баяртай байна!
Ийнхүү Аваргын Аварга буюу 3 дахь удаагаа түрүүлсэн ОУХМ Б.Марал-Эрдэнэдээ /Team Oggi/ мөн бусад ангиллын аваргууд, өөрийгөө ялан дийлсэн Баатрууд, 2 дахь удаагаа супер зохион байгуулж буй “Нүүдэлчин” клубийн хамт олондоо, дэмжин хамтран ажилласан “Монгол Наадам Цогцолбор”-ынхондоо, бүх ивээн тэтгэгч нартаа маш их БАЯРЛАЛАА! БАЯР ХҮРГЭЕ!