Нийслэлийн Засаг Даргын Тамгийн Газар, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Монголын Дугуйн Холбоо хамтран жил бүр Нийслэлийн аварга шалгаруулах Засмал замын дугуйн тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд 2020 оноос эхлэн нэрт дасгалжуулагч спортын мастер Н.Нармандахын нэрэмжит болдогоороо онцлог билээ. Энэ жилийн тэмцээн 6-р сарын 15, 16-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын зам болон Дундговь явах замд ганцаарчилсан болон бөөн гараа гэсэн 2 төрөл, 22 насны ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд нийт 29 байгууллага оролцсоноос ганчаарчилсан төрөлд 172 тамирчин, бөөн гараат төрөлд 167 тамирчид оролцож аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд 12-78 насны элит, мастер, сонирхогч, өсвөр үе ангиллын тамирчид оролцсон ба сайхан Казкастан улсад зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах Засмал замын дугуйн тэмцээний хошой алтан медальт Ази тивийн аварга ОУХМ Д.Энх-Од мөн Парисийн олимпод оролцох ОУХМ С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр нар ирж оролцсон юм. Ганцаарчилсан гарааны төрөлд тамирчид насны ангиллаас хамааран 15, 25 км өгсүүр болон талын замаар уралдсан бөгөөд ОУХМ С.Жамбалжамц нь 25 км замыг 30 минут 19 секунд туулж, шинэ рекордыг тогтоолоо. Бөөн гараат тэмцээн 6-р сарын 16-ны Ням гарагт 10:00 цагаас Төв аймгийн Дундговь явах замд зохион байгуулагдсан бөгөөд насны ангиллаас хамааран 30, 60, 90 км замыг туулсан нь тамирчидын тэсвэр тэвчээрийг шалгасан тэмцээн болсон. Тэмцээний 2дох өдөр тамирчдын 2 өдрийн нийт цагийн нийлбэрээр аваргуудаа тодруулж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.