Узбекистан улсад зохиогдсон “Tour of Bostonliq” UCI 2.2 олон өдрийн тэмцээний нийлбэр дүнгээр ОУХМ Б.Тэгшбаяр аваргын шар цамцаа хадгалж түрүүлэн, 3-р байрт ОУХМ С.Жамбалжамц орж Аваргаа батлан ҮШБ-ийн тамирчид нийт UCI-ийн 83 оноо Холбоондоо авчирлаа.
Дугуй бол Багийн спорт гэдгийг багийн бусад 4 тамирчин батлан харуулж Аваргуудынхаа төлөө хамаг бүхнээ зориулан ажиллаа.
Ийнхүү манай Аваргуудыг дараагийн маш том хариуцлагатай тэмцээн Ази тивийн АШТ 6 сарын 5-12-нд Алмата хотод хүлээж байна!
БАГТ БАЯРЫГ ХҮРГЭЕ!