“Парис-2024” зуны олимпын наадамд Монголын дугуйн спортын тамирчид болох С. Жамбалжамц, Б. Тэгшбаяр нар эрхээ авсан байгаа билээ. Олимпийн эрх авсан тамирчиддаа хүндэтгэл үзүүлэн Монголын Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБ-ийн дарга Э. Бадар-Ууган нар хүлээн авч уулзлаа. Манай тамирчдын хувьд олимпын наадамд С. Жамбалжамц бөөн гараатай тэмцээнд, Б. Тэгшбаяр ганцаарчилсан гараатай төрөлд хүч сорих юм.