Монголын дугуйн спорт нь 60 жилийн түүхтэй ууган спортын нэг бөгөөд амжилтаараа эхний топ 6 төрөлд багтаж байв.
Монголын Дугуйн Холбоо анх хот, хөдөөгийн 33 товчоод бүлгэмүүдийг нэгтгэн 1959 оны 08 дугаар сарын 25-нд албан ёсоор байгуулагджээ.
БНМАУ-ын дугуйчдын Анхны Улсын аварга шалгаруулах тэмцээн 1955 оны 06 дугаар сарын 12-оос 14-ны хооронд Баруун туруун – Баянчандманий замд зохиогдож 10 байгууллагын 103 дугуйчин оролцож байжээ.
Улмаар 1960 оны 07 дугаар сарын 27-нд Олон Улсын Дугуйн Холбоонд гишүүнээр элсэн Олон улсын бүхий л арга хэмжээнүүдэд оролцох эрхтэй болжээ.
Монголын Дугуйн Холбооны анхны Ерөнхийлөгчөөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Төлөвлөгөөний комиссын дарга Д.Майдар сонгогдсон байв.
Мөн Монголын Дугуйн Холбооны анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар Монголын дугуйн спортыг үндэслэгч, спортын гавъяат багш Ц.Даржаа ажиллаж байжээ.
Монголын дугуйчид болон анхны топ хэдхэн төрлүүд анх 1964 оны Токиогийн олимпод оролцжээ. Манай баг тамирчид мэргэжлийн дугуйчидтай мөр зэрэгцэн уралдаж багийн тэмцээнд 23-р байр, бөөн гараат тэмцээнд Спортын мастер Л.Буудай 46-р байранд тус тус оржээ.
Манай дугуйчид 1964 оны Токио, 1980 оны Москва, 1992 оны Барселона, 1996 оны Атлантагийн олимпод тус тус оролцож байв.
Мөн 1974 оны Иран, 1982 оны Дели, 1990 оны Бээжингийн Азийн наадмуудаас мөнгө, хүрэл медалиудыг авч байснаас 1990 оны Бээжингийн наадмаас мөнгө, хүрэл 2 медаль хүртсэн Монголын спортын анхны төрлөөр шалгарч байжээ.
Монголын эмэгтэй дугуйчдын амжилт болон хичээллэгсдийн тоо сүүлийн жилүүдэд эрс өсөн нэмэгдэж байгаа нь манай “Хүч” БТСХорооны тамирчин ОУХМ Т.Энхжаргал нь Монголын эмэгтэйчүүдийн дугуйн түүхэнд анхны Азийн аваргын Алтан медалийг 2013 оны Делигийн Азийн АШТ-ээс авсан явдал юм.
Монголын дугуйн түүхэн дэх АНХНЫ Залуучуудын /Under-23/ Азийн аваргын ганцаарчилсан төрөлд Алтан медалийг “Авто зам” клубын тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ 2016 оны 2 сард Япон улсад зохиогдсон Азийн АШТ-ний ганцаарчилсан гараатай тэмцээнд тэргүүлж хүртжээ.
“Track Mongolia” төслийн хүрээнд бэлтгэгдэж буй манай шилдэг залуу тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр нь 2016 онд Щвейцарь улсад зохиогдсон Залуучуудын /Junior/ ханан тойргийн Дэлхийн АШТ-ний аварга болж Монголын дугуйн спортын түүхэн дэх АНХНЫ Залуучуудын Дэлхийн аварга болж шинэ хуудсыг нээв.
- 2018 оны Track дугуйн Азийн АШТ-ний Хүрэл медальт
- 2019 оны Track дугуйн Азийн АШТ-ний Мөнгөн медальт
Монголын дугуйн түүхэн дэхь АНХНЫ Залуучуудын /Under-23/ Азийн аваргын бөөн гараат төрөлд Хүрэл медалийг “Алдар” БТСХ-ны тамирчин ОУХМ С.Жамбалжамц 2018 оны 2 сард МИАНМАР улсад зохиогдсон Азийн АШТ-ээс хүртэв.
Монголын дугуйн түүхэнд 2017, 2018 оны Азийн аваргын Мастер ангилалаас /45-49 нас/ анхны хошой Хүрэл медаль хүртсэн ОУХМ С.Түмэндэмбэрэл
2019 оны Азийн аваргаас Мастер ангиллын /40-44 нас/ анхны Аварга буюу Алтан медалийг эх орондоо авчирч түүхийн шинэ хуудсыг нээсэн ОУХМ Х.Пүрэвсүрэн
МДХ-ны Олимпод оролцсон баг тамирчид
1964 оны XVIII Токиогийн олимпод
- Дасгалжуулагчаар: Гавъяат багш Ц.Даржаа
- Механикчаар: с/м Я.Гончиг
- Тамирчид: с/м Л.Буудай, ОУХМ Я.Баатар, с/м Л.Эрхэмжамц, с/м Ч.Саманд
1980 оны XXII Москвагийн олимпод
- Дасгалжуулагчаар: Гавъяат багш Ц.Даржаа
- Тамирчид: с/м Д.Төмөрбаатар, с/м Д.Оргодол, ОУХМ Б.Хаянхярваа, ОУХМ Д.Цолмон, с/м Л.Жаргалсайхан.
1996 оны XXVI Атлантагийн олимпод
- Олон улсын дугуйн Мэргэжилийн болон Сонирхогчын холбоод нэгдсэнээр мэргэжилийн тамирчид ордог болж ОУХМ Д.Төмөр-Очир цагаан хуудсаар орох эрх авч оролцов.
Монголын Дугуйн Холбооны Гавъяатнууд
- Монголын Дугуйн Холбоог үндэслэн байгуулагч, анхны Олон улсын тэмцээн болох БНМАУ – БНХАУ-ын уулзалт тэмцээний хошой аварга “Нисдэг” хэмээх Спортын гавъяат багш Ц.Даржаа.
- Төв аймгийн дугуйн спортын амжилт түүхийг үндэслэгч Гавъяат дасгалжуулагч Ц.Чанцал.
- Монголын дугуйн спортыг зах зээлийн хүнд үед амжилтаараа хамгаалан авч явсан гавъяат тамирчин Ж.Өлзий-Орших нар болой.
МДХ-ны өнөөгийн Удирдлага ба зохион байгуулалт
Монголын Дугуйн Холбоо нь 2021 оны 07 сард Ээлжит Их хурлаараа зохион байгуулалтын эрс өөрчлөлтийг хийж:
- Ерөнхийлөгчөөр: “Моло” ХК-ны Ерөнхий захирал Н.Болдхүү
- ЕНБ-ийн даргаар: ОУХМ З.Наран
- Дасгалжуулагчдын зөвлөлийн даргаар: Гавъяат дасгалжуулагч Ц.Чанцал
- Шүүгчдийн зөвлөлийн даргаар: ОУХМ Ш.Жамбал
- Ахмадын зөвлөлийн даргаар: Ахмад тамирчин Моломжамц нарыг сонгожээ.
2021 оны байдлаар Монголын Дугуйн Холбоонд бүртгэлтэй 49 байгууллага, баг, клубүүд үйл ажиллагаагаа явуулж, уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцож байна.
МДХ-ны үе үеийн Ерөнхийлөгчид
- Д.Майдар 1959-1962 Сайд нарын зөвлөлийн орлогч дарга
- Ж.Бямбадорж 1962-1964 МҮЭ-ийн Төв зөвлөлийн дарга
- Д.Цэрэндулам 1964-1972 Монголын Пионерийн Төв зөвлөлийн дарга
- С.Батсүх 1972-1979 Замын цагдаагын газрын дарга
- Н.Бавуу 1980-1989 Материал техник хангамжын Улсын хорооны сайд
- Л.Хангай 1990-1994 УИХ-ын Тамгын газрын дарга /Ахмад дугуйчин/
- Л.Эрхэмжамц 1994-1995 “Цагаан арал” ХХК-ны захирал /Ахмад дугуйчин/
- Э.Золбаяр 1995-1996 “Угалз” Корпорацийн захирал
- Д.Төмөрчулуун 1996-1998 “Сэргэн мандалт” ХХК-ны захирал
- Ж.Батбаатар 1998-2002 “Тас” корпорацийн захирал
- О.Эрдэнээ 2002-2004 Үйлдвэр худалдааны яамны дэд сайд
- М.Зоригт 2004-2006 УИХ-ын гишүүн, “Голомт” банкны захирал
- Ц.Батбаяр 2006-2011 Нийслэлийн захирагч бөгөөд УБ хотын засаг дарга
- Д.Баттөр 2011-2013 Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
/Ахмад дугуйчин/ - Ж.Батзандан 2013-2016 УИХ-ын гишүүн
- П.Ганхүү 2016-2021 “Эрдэнэс Монгол” ХК-ны Гүйцэтгэх захирал
- Н.Болдхүү 2021-07-22 ноос “Моло” ХХК-ны Ерөнхий захирал
МДХ-ны үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар
- Ц.Даржаа 1959-1984 Улсын шигшээ багийн дасгалжуулагч
- Н.Дорж 1985-1989 Улсын шигшээ багийн дасгалжуулагч
- Ч.Нямаа 1989-1994 42-р дунд сургуулийн захирал
- Н.Нармандах 1994-1998 “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч
- Ч.Осгондорж 1998-2001 орон тооны ЕНБ-ийн дарга
- З.Наран 2001-2002 “АКТА-МН” клубийн тэргүүн
- Д.Мөнхбат 2002-2004 орон тооны ЕНБ-ийн дарга
- Б.Болдбаатар 2004-2006 Улсын шигшээ багийн дасгалжуулагч
- Ж.Өлзий-Орших 2006-2011 орон тооны ЕНБ-ийн дарга
- Х.Отгонбаатар 2011-2012 БТС-ын Газрын спорт хэлтэсийн мэргэжилтэн
- Д.Отгонбаатар 2012-2013 “Fitstop” ХХК-ны захирал
- З.Наран 2013-12 сараас “ATTILA BIKE” ХХК-ны захирал