Монголын спорт корпораци 2022 оноос эхлэн Спортын 15 холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг нэгдсэн журмаар зохион байгуулж эхэлсэн билээ. МДХ-ны хувьд тус тэмцээнд Виртуал дугуйн төрлөөр оролцдог бөгөөд энэ төрлөөр хоёрдох жилдээ зохион байгуулагдаж байгаа хэдий ч Холбоодын УАШТ-ий нэгэн сонирхолтой төрөл хэмээн тодотгосон байна. Виртуал дугуйн УАШТ-ий эхний гараа “Буянт-Ухаа” спорт ордонд болж, тэмцээний эхний өдөр тамирчид талын замын 64 км зайд хурд сорьсон бөгөөд тус зам нь “Лондон-2012” олимпын дугуйн тэмцээн явагдаж байсан зам юм. Уралдаанд 40 тамирчин хурд сорьсон бөгөөд эрэгтэй элит ангилалд Монголын олон өдрийн тэмцээний аварга, ОУХМ Э.Болор-Эрдэнэ эхнээсээ хошуучилсаар түрүүлэв. Тэмцээний хамгийн ахмад оролцогч 67 настай Г.Дэлгэрсайхан мастерсын 50+ насны ангилалд хүрэл медаль хүртсэн юм. Энэ гараанд тамирчид эрэгтэй, эмэгтэй элит, өсвөр үе, мастер, сонирхогч гэсэн найман төрлөөр медальтнуудаа тодрууллаа.
Олон улсын дугуйн холбоо коронавирусын хөл хорионы үед анх виртуал дугуйн тэмцээн зохион байгуулсан нь олны сонирхлыг ихэд татаж, үүнээс хойш энэ төрлийн тэмцээн улс орнуудад өргөн тархсан байна.
Олон улсын дугуйн холбоо коронавирусын хөл хорионы үед анх виртуал дугуйн тэмцээн зохион байгуулсан нь олны сонирхлыг ихэд татаж, үүнээс хойш энэ төрлийн тэмцээн улс орнуудад өргөн тархсан байна.