Дугуйн анхны шигшээ баг 1958 онд байгуулагдан “Токио 1964”, “Москва 1980”, “Барселона 1992”, “Атланта 1996” олимпод оролцож байжээ.
ҮШБ нь 1997 он хүртэл бүтэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад 1999, 2003 онуудад зөвхөн Олимпийн эрх авах зорилгоор хагас бүрэлдэхүүнтэй байгуулагдан 1 жил ажиллаж байв.
Учир нь 1995 онд Дэлхийн Сонирхогчдын Дугуйн Холбоо мөн Дэлхийн Мэргэжлийн Дугуйн холбоо нэгдэн 1996 оны Атлантын Олимпоос мэргэжлийн дугуйчид оролцож эрх авах болсноор Холбоонд Мэргэжлийн баг тамирчдыг бэлтгэх шаардлага тулгарсан билээ.
Ийнхүү бид 2013 оноос Мэргэжлийн дугуйчдыг бэлтгэн 2022 онд анхны хагас мэргэжлийн “Ферей-Монгол” багийг Холбооны дэргэд байгуулан мөн 2022 оны 9 сараас хагас бүрэлдэхүүнтэй ҮШБ-ийг байгуулан “Парис 2024” олимпийн эрхээ авч чадсанаар 2024 оноос ҮШБ-ийг 2 дасгалжуулагч, 8 тамирчин, нийт 10 хүнтэй бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ.
Монголын дугуйн спортын хөгжлийн төлөө чадах бүхнээрээ дэмжсэн, тусалсан, оролцсон бүх ахмадууд, сонирхогчид, дэмжигчид, багш тамирчид, Удирдах зөвлөл болон мөн мэдээж Төр засгийн бүх байгууллагууд, ивээн тэтгэгч нартаа гүнээ мэхийн талархал илэрхийлье!