Элитүүдийн уралдаан бөөн тактик тооцоотой эхнээсээ тэмцэлдсэн сонирхолтой тэмцээн боллоо. Дугуйчид Жамбаа, Тэгшээ 2 аваргыг харж байгаад Алдарын 2 тамирчныг хол алдаж тэмцээний дүн тодорхой болов.
Ер нь Алдарын баг маш хүчтэй тамирчдаар багаа бүрдүүлжээ. Дараа жил багууд нэгийг бодно бизээ! Эмэгтэйчүүдийн мөн уралдаан ширүүн өрсөлдөөнтэй болж барианы өмнөх эргэлтэн дээр 2 аварга байраа булаалдан онхолдож арын залуу дугуйчид бариа хийн түрүүлж гэнэтийн явдлаар дүүрэн боллоо. “Хэзээ ч бүү бууж өг, эцсээ хүртэл тэмц” гэдэг үгийн утга энэ тэмцээн дээр хэрэгжив ээ!
Дашрамд дурдахад багийн тэмцээн дараа жилээс ОУ-ын дүрмийн дагуу Холимог багийн уралдаан болж зохиогдоно. Азид 2022 оноос Холимог багийн уралдаан зохиогдож эхэлсэн ба энэ нь эмэгтэйчүүдийг дэмжих бодлоготой уялдаатай юм. Оролцсон бүх аваргууддаа БАЯР ХҮРГЭЕ!