1979-1991 онуудад Улсын шигшээ багт уралдаж Монголын нэрийг дэлхийд таниулж байсан ОУХМ Цэдэндамбын Ганболдыг Төрийн шагнал “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагнасанд томоос том БАЯР ХҮРГЬЕ!
ОУХМ Ц.Ганболдын Монголын дугуйн спортын хөгжилд оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй билээ.
Дугуйн спортоор 14 жил, Улсын шигшээ багт 12 жил, Шигшээгийн дасгалжуулагчаар 3 жил, одоо АНУ-ын “Монгол дугуйчдын холбоо”-ны тэргүүнээр 10 жил, “Nomad” клубийг үүсгэн байгуулагч г.м ажиллан хэдэн зуун Монгол дугуйчдыг дугуйн спортод оруулсаар байна.
Ц.Ганболдын үзүүлсэн амжилтыг дурьдвал олон хуудас болох тул товчхон дурьдваас:
1982 оны Делигийн Азийн наадмын анхны Мөнгөн медальт
1982, 1986 оны “Энх тайвны замаар” Социалист орнуудын хамгийн том ОУ-ын олон өдрийн тэмцээний хошой Хурэл медальт
1985 оны Эрхүү-УБ-ын ОУ-ын олон өдрийн уралдааны аварга
1989 оны Азийн АШТ-ий багийн 100 км-ийн Хүрэл медальт
1984-1990 оны олон удаагийн Улсын аварга
1990 оны Штутгартын Дэлхийн АШТ-ий багийн 100 км-ийн Азийн рекордыг эзэмшигч
“Барселона 1992” олимпийн багийн дасгалжуулагч гэх мэт.
ОУХМ Ц.Ганболд таньд нийт дугуйчдынхаа өмнөөс дахин дахин баяр хүргэн, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!