ОУХМ Т.Төгөлдөр дасгалжуулагчтай дугуйн баг тамирчид болох С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, туслах дасгалжуулагч Э.Алтан-Очир нар өнөөдөр Парис хотруу мордов. Тамирчид 7 сарын 27-нд Ганцаарчилсан гараат төрлөөр 30 км-т, 8 сарын 03-нд Бөөн гараат төрлөөр 273 км-т тус тус уралдах юм. Дэлхийн шилдэгийн шилдэг мэргэжлийн дугуйчидтай өрсөлдөх энэ наадамд Монголын дугуйчдын зиндаа тодорхойлогдох тул манай баг тамирчдад хамгийн хариуцлагатай, өөрсдийгөө үнэлүүлэх цаг хугацаа ирж байна!