Өнөөдөр Ховд аймгийн “Монгол-Алтай дугуйн холбоо”-г үүсгэн байгуулагч, МДХ-ны УЗ-ийн гишүүн, “Баруун бүс 108км/4” тэмцээний санаачлагч, Цагдаагийн хурандаа Д.Цэрэндорж “Тэргүүн”-ий ажилаа албан ёсоор С.Батсайханд хүлээлгэн өглөө.
С.Батсайхан нь Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, Хэрэглээний математикч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхлэгч, дугуй сонирхогч нэгэн билээ.
Шинэхэн Тэргүүн, ноён С.Батсайхантай баруун бүс болон Ховд аймагт дугуйн спортыг хөгжүүлэх бодлогын талаар санал солилцон 2024 оны 8 сарын 17,18-нд “Баруун бүсийн АШТ”-ийг зохиож уламжлал болгон бас нэгэн “Бренд” тэмцээнийг бий болгож Холбооны хуваарьт албан ёсоор оруулав.
Жич: МДХ-ны 2024 оны уралдаан тэмцээний хуваарь маргааш тавигдана!