Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан “Монгол наадам цогцолбор” ХХК болон Монголын дугуйн холбоо хамтран 6-р сарын 1-ний өдөр Хүй 7 худагт Хүүхдийн баярын нэрэмжит дугуйн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 2-14 насны 106 хүүхдүүд оролцсон бөгөөд тэнцвэрийн буюу баланс дугуй, дурын дугуй мөн уулын дугуйгаар 100-1200м зайд уралдлаа.
Хүүхдийн баярын нэрэмжит дугуйн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан “Монгол Наадам Цогцолбор”-ын хамт олондоо нийт дугуйчин хүүхдүүдийнхээ өмнөөс талархан мэхийн ёслоё!