Монголын дугуйн спорт нь 62 жилийн түүхтэй ууган спортын нэг бөгөөд амжилтаараа эхний топ 6 төрөлд багтаж байв.
Монголын Дугуйн Холбоо анх хот, хөдөөгийн 33 товчоод бүлгэмүүдийг нэгтгэн 1959 оны 08 дугаар сарын 25-нд албан ёсоор байгуулагдсан.
Улмаар 1960 оны 07 дугаар сарын 27-нд Олон Улсын Дугуйн Холбоонд гишүүнээр элсэн Олон улсын бүхий л арга хэмжээнүүдэд оролцох эрхтэй болсон.
Н.БОЛДХҮҮ
Монголын Дугуйн Холбооны Ерөнхийлөгч (2021 оны 07-р сарын 22-наас одоог хүртэл)
З.НАРАН
Монголын Дугуйн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга (2013 оны 12-р сараас одоог хүртэл)