Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын дугуйн холбоо, Сэлэнгэ аймгийн “Дугуйтай Сэлэнгэ” клуб хамтран Уулын дугуйн Өсвөр үе, залуучуудын 2024 оны УАШТ-ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо Ханын хөндий хэмээх үзэсгэлэнт түүхэн газар 2 өдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус тэмцээн нь Кросс каунтри, марафон гэсэн 2 төрлөөр зохиогдсон бөгөөд 12-18 насны 12 байгууллагын 98 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Мөн хоёр өдрийн нийлбэр дүнгээр Багийн аваргуудаа тодруулсан юм. Багийн дүнгээр Төв аймаг үнэхэээр илүү байлаа. Баг тамирчидаа амжилттай бэлтгэн оруулж амжилт гаргасан Хөвсгөл аймаг, Дорноговь аймаг, Орхон аймаг, Сэлэнгийн дасгалжуулагч нартаа жич БАЯР ХҮРГЭЕ!
Мөн Сэлэнгэчүүддээ болон “Дугуйтай Сэлэнгэ” клубийн хамт олон болон клубийн тэргүүн М.Нямлхагвадаа нийт дугуйчдынхаа өмнөөс дахин дахин талархалаа илэрхийлье!