Орхон аймгийн 2024 оны Уулын дугуйн АШТ уламжлал ёсоор “Хурд-Эрдэнэт” клубийн нэрэмжит болж Эрдэнэт хотын Соёл амралтын хүрээлэнд зохиогдлоо. Тэмцээнд 21 байгууллагын 114 тамирчин 15 насны ангиллаар өрсөлдлөө. Орхон аймгийн АШТ жил бүр өргөжин тэлж, улам олон тамирчид оролцон, зохион байгуулалт мөн улам сайжирч, хамгийн гол нь Өсвөрийн 10-12 насны ангилал нэмэгдэж олон хүүхэд оролцсонд туйлын баяртай байна. Тэмцээнийг 3 дахь жилдээ “Хурд Эрдэнэт” клубийн нэрэмжит болгон зохиосон Р.Галбадрах тэргүүнд болон Эрдэнэтчүүддээ мөн мэдээж оролцсон, амжилт үзүүлсэн бүх тамирчиддаа Баярлалаа! БАЯР ХҮРГЬЕ!