Эрхүү мужийн Дугуйн холбооны Дэд Ерөнхийлөгч, Шелехов хотын Спорт төвийн дарга Александр Гончаренко болон Эрхүү мужийн олон нийт, ахмадын байгууллагын НБ-ийн дарга Александр Попов нар Дугуйн холбоонд зочлон Эрхүү-Улаанбаатарын уралдааныг сэргээх анхны уулзалтаа хийлээ.
“Эрхүү-УБ”-ын Найрамдалын замаар ОУ-ын олон өдрийн тэмцээн 1974-1990 онуудад зохиогдож байсан ба Монголын дугуйчдаас ОУХМ Б.Хаянхярваа хамгийн олон 3 удаа түрүүлж, ОУХМ Ц.Ганболд, Д.Мөнхбат, Д.Жаргалсайхан нар тус бүр 1 удаа түрүүлж байв.
1985 онд ОУХМ Ц.Ганболд түрүүлдэг жил Оросын дугуйчин А.Гончаренко 2-р байрт орж байсан шилдэг дугуйчдын нэг билээ.
Дараагийн уулзалт Эрхүү мужийн Шелехов хотод зохиогдохоор боллоо.