Монголын дугуйчдын улирал жил бүр энэхүү тэмцээнээр эхэлдэг билээ. Өнгөрсөн Бямба гарагт буюу 3 сарын 09-нд “Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хурээлэн”-д 2024 оны улирлын хамгийн анхны тэмцээн амжилттай зохиогдлоо. Тэмцээнд 27 баг байгууллагын 145 тамирчин оролцсон бөгөөд орон нутгаас Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Төв аймгийн баг тамирчид ирж оролцсон маш их баярлалаа!
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “V28” клуб буюу МДХ-ны Дэд Ерөнхийлөгч С.Отгонбат таньд гүнээ талархан мэхийн ёслоё! Мэдээж бас хамтран ажиллаж дэмжсэн “Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн”-ийн хамт олондоо нийт дугуйчдынхаа өмнөөс талархал илэрхийлье!