Монголын дугуйчид анх удаагаа хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй “Ферей-Монгол” континентал багийн бэлтгэлийн бааз болох БНХАУ-ын Шиамен хотыг 1 сарын хугацаатай зорилоо.
Багийн бүрэлдэхүүнд Шигшээ багийн болон “Ферей-Монгол” континентал багийн Элит & U23-ийн 10, “Junior” багийн 4, Дасгалжуулагч 2, нийт 16 хүн багтаж байна.
2024 оны эхний хагас жилийн зорилго 6 сард болох Азийн АШТ-нд амжилттай оролцох бөгөөд энэ онд U23, Junior багийн тамирчид дээрээ түлхүү анхаарч 9 сард Швейцарь улсад болох Дэлхийн аваргад амжилттай оролцуулж туршлага суулгах явдал юм.
Элит багийн тамирчид 3 сарын 02,03-нд Туркийн цуврал тэмцээнд оролцоно.