Нийслэлийн виртуал дугуйн АШТ 2 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн 2 сарын 03, 04-ний өдрүүдэд MNB телевизийн Event Hall-д болох бөгөөд оролцох тамирчид доорхи линкээр орж бүртгүүлэн заавартайгаа танилцана уу. Бүртгэлийн холбоос: https://docs.google.com/…/18QGekAS5J6g8W…/edit
Мөн 2 сарын 02-ны Баасан гарагийн 11 цагт “Event hall”-д тест эвент явагдах тул тамирчид чөлөөтэй оролцож болно.
Бүртгэл 2 сарын 1-ны 18:00 цагт хаагдана! Тамирчдын жин ба өндөрийг 2 сарын 2-ны 15:00-17:00 цагийн хооронд Холбооны өрөөнд хэмжиж баталгаажуулна.
Тэмцээн зөвхөн танхимаар явагдах тул тамирчид заавартайгаа сайтар танилцан Zwift-ийн бүртгэл болон тохируулгаа цаг тухайд нь хийнэ үү!
Эхний өдрийн уралдаан 2 сарын 03-ны Бямба гарагт “Watopia” арал дээр тойргийн талын 49 км-т уралдана.
1. Тэмцээн 14 багаас MNB Sports сувгаар шууд дамжуулна.
2. Баг тамирчид 11:00-12:00 цагийн хооронд “Event Hall”-д цугларах
3. Оролцогчид 12:00-13:00 цагийн хооронд холболтуудаа хийх
4. 13:00-13:30 цагт туршилтын Тест эвент зарлагдана.
5. 14:00 цагт Гараанаас бүх ангиллын тамирчид зэрэг гарна.
Тэмцээнийг үзэх хүсэлтэй хүмүүс 10.000 төгрөгийн тасалбар авна.
“The Big Ring” Route Details (Watopia) 49 км
Нийслэлийн АШТ-ий 2 дахь өдрийн уралдаан 2 сарын 04-ны Ням гарагт 14 цагаас 2023 оны Шотландын Дэлхийн АШТ-ий зам дээр Классик 70 км-т уралдана.
“The Muckle Yin” Route Details (Scotland) 3 тойрог 70 км
АВАТАРУУДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!