Тус тэмцээний хоёрдох өдөр буюу 2024 оны 2-р сарын 4-ний өдөр 14:00 цагаас эхэлсэн бөгөөд замын хувьд 2023 оны Шотландын дэлхийн аварга болсон классик буюу уул, тал, уруу, өгсүүр зам хосолсон тойрог замыг сонгосон бөгөөд 23,4 км 3 тойрог нийт 70,5 км замд уралдлаа. Энэ удаагийн тэмцээнд 1-р байр эзэлсэн тамирчин Э.Болор-Эрдэнэ нь нийт замыг 1 цаг 09 минут туулснаараа үнэмлэхүй өндөр хурд гарч байгаа нь харагдаж байна.