Узбекистан улсад болж буй “Tour of Bostonliq” UCI 2.2 олон өдрийн тэмцээний 2 дахь өдрийн 146 км-ийн уралдаанд тамирчид бөөн ирж барианд ҮШБ-ийн тамирчин, ОУХМ С.Жамбалжамц 2-р байранд орлоо.
Тэмцээний аваргын шар цамцыг ОУХМ Б.Тэгшбаяр хадгалсан хэвээр бөгөөд ҮШБ-ийн бусад тамирчид 2 аваргынхаа төлөө хамаг хүчээ зориулсаар…
Маргааш сүүлийн шийдвэрлэх 166 км-ийн уралдаан болох тул манай баг тамирчдыг маш хүнд өдөр хүлээж байна.
Аваргууд UCI оноогоо цуглуулсаар…