Үндэсний их баяр наадмын өмнө зохион байгуулагддаг томоохон тэмцээнүүдийн нэг Мастеруудын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн 2024 оны 7-р сарын 6, 7-ны Бямба, Ням гарагуудад Төв аймгийн Алтанбулаг болон Дорноговь явах зам дээр ганцаарчилсан гараат, бөөн гараат, хосын төрөл, багийн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Ховд аймгуудаас мөн Улаанбаатар хотын гэхчлэн нийт 17 байгууллагын тамирчид ирж оролцсон. Тамирчдын өрсөлдөөн ч ширүүн өрнөж 30-39 насны ангилалд Рөүд Монголиа клубийн тамирчин Спортын мастер Э.Ижилмөрөн, 60-69 насны ангилалд ОУХМ Д.Энх-Од, 70+ насны ангилалд ОУХМ Д.Пүрэвдорж, эмэгтэй 30-49 насны ангилалд Номадик клубийн тамирчин Д.Эрдэнэтуяа нар хошой алтан медалиар энгэрээ мялаалаа. Тэмцээнд хамгийн ахмад тамирчид Атилла клубийн тамирчин Г.Базарсад /79 настай/, Ховд Монгол Алтай дугуйн холбооны тамирчин ОУХМ Ш.Жамбал /78 настай/, Хоршоолол клубийн тамирчин ОУХМ Д.Пүрэвдорж, эмэгтэй тамирчдаас Номадик клубийн тамирчин Л.Бумгэрэл /66 настай/ нар байсан юм. Тэмцээн амжилттай зохион байгуулахад төсвийг богино хугацаанд бүрдүүлэн хандив цуглуулсан ОУХМ Д.Энх-Од ахдаа маш их баярлалаа! Хандив өгсөн бүх Ахмадууддаа болон клубүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье! Та нартаа эрүүл энхийг хүсэн, олон жил хамт уралдахыг хүсэн ерөөе!
Амжилт гаргасан, оролцсон бүх Ахмадууддаа БАЯРЛАЛАА! БАЯР ХҮРГЭЕ!
Жич: Дүн мэдээ цэсээс тэмцээний дүн мэдээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.