Энэ удаагийн улирлын нээлтийн тэмцээн 2024 оны 3-р сарын 16-нд бямба гарат Чингэлтэй “Хайрхан хөгжлийн төв”-д “Ганцаарчилсан Up Hill” төрлөөр зохиогдохно. Тамирчид дараах насны ангиллаар өнгөрсөн тэмцээний амжилтаар 30 секундийн зайтай гараанаас гарна.
1-р Гараа 11:00 цагт: Сон-Эм 60+, 50-59, 40-49, 30-39, 19-29. Өсвөр-Эм 12-14, 15-16, 17-18.
2-р Гараа 11:30 цагт: Сон-Эр 60+, 50-59, 40-49, 30-39, 17-29. Өсвөр-Эр 12-14.
3-р Гараа 12:30 цагт: Мастер 60+, 50-59, 40-49, 30-39. Өсвөр-Эр 15-16.
4-р Гараа 13:30 цагт: Өсвөр-Эр 17-18, Элит-Эм, Элит-Эр.
14:00 цагт: Тэмцээний шагналын ажиллагаа буюу хаалтын ажиллагаа явагдана.
Баг тамирчид замтайгаа танилцахыг зөвлөе. 2-хон км боловч зарим газраа 16%-ийн маш өгсүүр жинхэнэ шүрмэс, тэсвэр тэвчээр, бэлтгэл шалгасан Уулчидын уралдаан болох билээ!
Тэмцээнд оролцох баг тамирчид доорхи линкээр бүртгэлээ хийлгэн заавартайгаа сайтар танилцана уу. Ганцаарчилсан цагийн уралдаан тул та бүхний бүртгэлээс хамаарч гарааны жагсаалтыг гаргахыг анхааран ойлгоно бизээ!